0 Comments

7сарын19ний өдөр Шотландын нэгэн гэр бүл арал дээр амралтаа өнгөрүүлж яваад 21 жилийн өмнөх лонхтой захиа олсон байна.

Захиаг олсон Майк Болам хэлэхдээ Шотландын Хойд Уистын далайн эрэг дээр гэр бүлээрээ амарч явах үеээрээ эрэг дээрээс хуванцар сав байхыг олж харсан гэжээ.

Захианд: “Сайн байна уу? Намайг Матт Рөүдс гэдэг, Хариу бичээрэй” гэсэн байжээ.

Болам Twitter дээр Рөүдсийг олж чадсан байна. Одоо захиа илгээгч 34 настай бөгөөд 1998онд 13 настайдаа Нью Хампшир хот дахь Мэйн мужийн Волтс дахь далайруу тус захиагаа шидсэн байна.

Сав далай дээгүүр 2833миллийг туулан өнгөрүүлсэн байна.

Харин захиа илгээгч хэлэхдээ: “Би зургийг хартал энэ бүхэн үнэхээр бодитой байсан, Үнэхээр мэл гайхсан шүү.” Хэмээн Newburyport News-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ захиа миний амьдарсан амьдралын ихэнхи цагийг далайг туулан өнгөрүүлжээ. Хэрвээ 20жилийн дараа ингээд олдохыг нь мэдсэн бол илүү их зүйлийг бичиж үлдээх байсан” хэмээсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн