Архи тамхинаас хэрхэн татгалзах вэ? (2-р хэсэг)

2-р хэсэг: Хэрэгжүүлэх

Гэрт байгаа бүх донтуулагч бодисоос сал.

Гэрт байгаа тамхиа хаяж архи согтууруулах ундаагаа асга. Нэгэнт л хэрэглэхгүйгээр шийдсэн бол бүгдийг нүднээс далд оруулж хая. Уруу таталтаас зайлсхийхийн тулд гэр орныхоо бусад гишүүдээс архи, тамхины бүтээгдэхүүнээс ангид байхад тань дэмжлэг үзүүлэхийг хүс.

Тамхи татах эсвэл архи уухыг сануулдаг ямар ч зүйлийг хая.

Өөрийн дуртай асаагуур эсвэл нүдний шил гэх мэт зүйлс тань архи тамхийг сануулдаг бол бүү хадгалаарай. Хэрэв та хуучин зуршлынхаа талаар байнга сануулах зүйлсээс зайлсхийвэл энэ нь таны зорилгод том алхам авч ирэх болно.

Хүмүүс тамхи татдаг, архи уудаг газруудаас зайлсхий.

Тамхи татах, архи уухыг зөвшөөрдөг газруудын ойролцоо байх нь архи тамхи хэрэглэх хүчтэй сэдлийг өгдөг.Архи, тамхи хэрэглэх магадлалтай баар болон бусад газраас зайлсхий.
Өөрийн үйлчлүүлж буй газраа аль болох эдгээр зүйлсийг хэрэглэх хориотой газруудыг сонгоорой.

Тогтмол тамхи татаж архи уудаг хүмүүсээс зайгаа аваарай

Таныг муу зуршилаасаа салахад тань сөрөгөөр нөлөөлж байгаа хүмүүсээс аль болох зайгаа барь. Амьдралаасаа эдгээр бодисыг зайлуулж байгаа бөгөөд архи уух, тамхи татах зэрэг зуршилаас салж байгаагаа тэдэнд тайлбарла хэрвээ таны согтууруулах ундаа, тамхинаас ангид байх хүсэл эрмэлзлийг тань дэмжихгүй байгаа бол тэднээс хол бай.

Эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхий

Ганцаардсан, ядарсан, ууралсан, өлссөн зэрэг мэдрэмжүүдийн үед хэрэглэх хүсэл илүү төрдөг. Эдгээр нөхцөл байдал нь танд эмзэг мэдрэмж төрүүлж, архи, тамхи хэрэглэхэд илүү ойрхон болгодог. Иймэрхүү нөхцөл байдалтай тулгархаас өмнө мэдэрч тэднийг эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж сур.
Ийм өндөр эрсдэлтэй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд хангалттай унтаж, өдрийн турш сайн идэж, бусадтай сайн харилцаж байгаарай. Хэрэв таны уур хүрч байвал архи, тамхинаас хамааралгүйгээр тайвширч, тайван байх аргад суралцаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн