Таны судас зангирч өвддөг бол эдгээр аргуудыг хэрэглээд үзээрэй.

Варикозын судлууд нь хар хөх, ягаан өнгөтэй байдаг бөгөөд арьсны доор судас бөөгнөрөх үйл явц юм.
Варикозын судлууд жижиг судаснууд сулрах үед үүсч болно. Эдгээр нь ихэвчлэн судас руу урсах цусыг хааж эсвэл гэмтсэн тохиолдолд цус нь судаснуудад хуримтлагдаж эрчилсэн мэт харагдах бөгөөд маш тод байдаг.

Варикозын илрэх шинж тэмдгүүд:

-Хөл шатаж буй мэт мэдрэмж
-Хөл хүнд оргих
-Шөнийн цагаар илүү мэдэгдэхүйц өвддөг
-Хөл, шагай хавагнах
-Арьс загатнах гэх мэт. Хэрвээ таны судас бөөгнөрч зангирдаг бол дараах гэрийн эмчилгээг ашиглаж болно.

1.Дасгал хийх

Тогтмол дасгал хийснээр хөлний цусны эргэлт сайжирдаг бөгөөд энэ нь судсанд хуримтлагдсан цусыг шахахад тусална. Дасгал нь хүний цусны даралтыг бууруулахад тусалдаг бөгөөд энэ нь судасны бөөгнөрлийг багасгах өөр нэгэн хүчин зүйл юм.

Хамгийн үр дүнтэй дасгалууд:

-Сэлэх

-Алхах

-Дугуй унах

-Иог хийх

2.Хоолны дэглэмийн өөрчлөлт

Кали ихтэй хоол хүнс нь Варикозыг бууруулах үр дүнтэй аргуудын нэг юм.
Бүйлс, пистачио самар гэх мэт кали ихтэй хоол хүнс нь бие дэх усны хадгалалтыг бууруулж варикозын судаснуудыг багасгахад тусалдаг.
Давслаг эсвэл натри ихтэй хоол хүнс нь усыг хадгалахад хүргэдэг тул давслаг хоол хүнсийг багасгах нь Варикозын судсыг багасгах бас нэгэн хүчин зүйл болно.

Кали ихтэй хоол хүнснүүд:

-Бүйлс пистачио самар

-Сэвэг зарам, цагаан шош

-Төмс

-Навчит ногоо

-Туна, Салмон загас зэрэг.

3.Сул хувцас сонгох

Бариу хувцас өмссөнөөр цусны урсгалыг хязгаарлах магадлалтай байдаг. Хүний биеийн цусан хангамжийг хязгаарладаггүй сул хувцас өмссөнөөр цусны эргэлт сайжирна.

Хэрвээ та өндөр өсгийт үргэлж өмсдөг бол энэ нь ч мөн адил цусны эргэлтэнд саад учруулах нэг шалтгаан болдог байна.

4.Хөлөө дээш өргө

Хөлөө дээш өргөж зүрхтэй ижил хэмд байлгах нь цусны эргэлтийг сайжруулахад тусална. Энэ нь хөлний судсан дахь даралтыг бууруулж, таталцал нь цусыг зүрх рүү буцаан жигд урсахад тусална.

Хэрэв та удаан хугацаагаар суух гэж байгаа бол хөлөө аль болох өндөрт байрлуулахыг хичээгээрэй.

5.Үргэлж хөдөл

Удаан хугацааны турш суухаас зайлсхий. Хэрэв та удаан хугацаагаар сууж ажиллах шаардлагатай бол цусны урсгалаа жигд байлгахын тулд босч, хөдөлж, байрлалаа байнга өөрчилж байх ёстой.

Хөлөө хөндлөн байрлуулахаас зайлсхийгээрэй энэ нь цусны эргэлтийг удаашруулах талтай байдаг. Мөн хөлөндөө иллэг хийж байх нь цусны эргэлтэнд сайн нөлөө үзүүлнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн