Таны өсгий хагараад хөлийн арьс нь үхжээд байна уу? Гэрийн нөхцөлд эмчлэх аргуудыг хүргэж байна.

Хөлийн үхжсэн арьсны үүсэх шалтгаан юу вэ?

Хэрэв та байнга битүү гутал эсвэл оймс өмсдөг, чийг дутагддаг эсвэл алхах, гүйх зэрэг үрэлтийн үед арьс үхжиж болно.Мөн та хөлөө тогтмол арчилдаггүй, скраб хэрэглэж гуужуулдаггүй бол үүсч болно.

Хөлийн тавхай болон өсгий хэсэгт ихэвчлэн үхжсэн арьс хуурай, хагарсан мөн хөндийрсөн хэлбэртэй байдаг. Хэрэв энэ нь тамирчдын хөл, экзем эсвэл өөр төрлийн халдвараас үүдэлтэй бол ихэвчлэн өвддөггүй. Хэрэв ийм тохиолдол бол эмчид хандана уу.

Үгүй бол танд үхжсэн арьсыг арилгах хэд хэдэн аргыг танд хүргэе.

1.Pumice чулуу

Pumice чулуу бол үхжсэн арьснаас салахад туслах байгалийн лаав чулуу юм.

Хэрэглэх:

Pumice чулууг бүлээн усанд дүрнэ. Үхжсэн арьсыг зөөлрүүлэхийн тулд хөлийг бүлээн усанд 10 минут дэвтээнэ.
Үхжсэн арьсыг арилгахын тулд чулуугаар хөлийнхөө асуудалтай хэсгийг тойруулан эсвэл хажуу тийш хөдөлгөөнөөр зөөлөн үрнэ. Үхжсэн арьсны бүх хэсгийг бус арьсны дээд давхаргыг арилгахад анхаарлаа төвлөрүүл энэ нь эрүүл арьсны нөхөн төлжилтийг сайжруулахад тусалдаг.
Хөлийг зөөлрүүлэхийн тулд нойтон жин тавих эсвэл тос түрхээрэй.
Pumice чулууг гэмтсэн, шархалсан мөн өвдөж байгаа хэсэгт хэзээ ч бүү хэрэглэ.

2.Парафины вакс
Цөөнгүй тооны хумсны салонууд парафины ваксыг Педикюр эмчилгээний нэмэлт хэрэгсэл болгон ашигладаг.

Парафин вакс нь зөөлөн температурт лав бөгөөд ойролцоогоор 51 ° C температурт хайлдаг. Вакс нь арьсыг түлэх эсвэл цочроох хэмжээний халуун байх ёсгүй.

Гэрийн парафины вакс банн ашиглан гэртээ парафины вакс эмчилгээ хийж болно хэрэв байхгүй бол ваксыг саванд хайлуулж ямар нэг хөл багтахаар саванд хийж хөлөө дүрж болно.

Парафины вакс эмчилгээний үеэр та хөлөө хэд хэдэн удаа дүрнэ. Ваксын хэд хэдэн давхаргыг хэрэглэсний дараа хөлийг гялгар уут, хүнсний скочоор ороож өгнө.

Лав хатуурсны дараа арилгаж болно. Таны үхжсэн арьсыг вакс өөртэйгөө хамт арилгаж авдаг. Үүний дараа хөл чинь танд зөөлөн мэдрэгдэх ёстой.

Дараах тохиолдолд парафины лав хэрэглэж болохгүй.

Та цусны эргэлт муутай
Хөл дээр тань тууралт эсвэл ил шарх байгаа
Чихрийн шижингийн нейропати гэх мэт шинж тэмдэгтэй
Хэрэв та гэртээ парафины вакс хэрэглэдэг бол маш болгоомжтой байж температурыг термометрээр хянаж байгаарай.

3.Хөлний скраб (Гуужуулагч)
Ихэнх эмийн сан, эмийн дэлгүүрүүд лангуун дээр янз бүрийн хөлний скраб зардаг. Таны үхжсэн арьсыг гуужуулахад туслах нэгийг олж аваарай.

Эсвэл та хоёр хоолны халбага далайн давсыг хүүхдийн тос, нимбэгний шүүстэй тэнцүү хэмжээгээр шингэлж гэрийн нөхцөлд хийж болно.

Хөлийн скраб хэрэглэхийн тулд скрабыг хөл дээрээ хийж алгаараа зөөлөн үрнэ. Хэрэглэсний дараа гуужуулагчийг бүлээн усаар сайтар зайлна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн