0 Comments

Энэ зун багаа орхих хүсэлтэй байгаагаа нууцлаагүй Неймар ойрын ирээдүйд Пари Сен-Жерменд үлдэх бололтой.
Лиг 1-т сэтгэл хангалуун бус, Лес Парисиенсийн Аваргуудын лигт амжилт үзүүлээгүйд бухимдсан нь дэлхийн хамгийн үнэтэй тоглогчыг хуучин багтаа эргэн очих хүслийг өдөөж өгсөн гэхэд буруудахгүй.
Гэсэн хэдий ч түүний Барселона руу буцаж очих боломж нь Financial Fair Play буюу санхүүгийн шударга зарчмын хүрээнд хязгаарлагдмал байгаа бөгөөд Испанийн аваргууд энэ зун Антуан Гризманн, Фрэнки де Ёонг нарын төлөө 240 сая евро (215 сая фунт стерлинг) хэдийнээ зарцуулаад байна. Филипп Коутиньо, Оусмане Дембеле, Иван Ракитич нарыг санал болгож солилцоо хийх хэлцлүүдийг ПСЖ нэгэнт дэмжээгүй билээ.
Лионель Мессигийн сүүдэрээс зугтахын тулд хуучин клубээ орхисон тэрээр “Ювентус” -д Криштиану Роналдугийн сүүдэрт орохыг хүсэхгүй байгаа бололтой. Маттиж де Лигтийг энэ зун элсүүлснээр тэд мөн л түүнийг худалдан авахад Барселонатай адил санхүүгийн бэрхшээлтэй тулгарна.
Реал Мадрид, Байерн Мюнхен болон Манчестер Юнайтед клубууд түүнийг авах боломжтой ч мөн л Financial Fair Play-ийн журмаар авч үзэхэд энэ нөхцөл байдалд тэрээр энэ зун лав Парист үлдэх бололтой. Өнөөдрийн байдлаар тэрээр багтайгаа улирлын өмнөх аялан тоглолтоор явахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд байгаа билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн