0 Comments

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн өнөөдөр 18:10минутанд таалал төгсч Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг, түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд төдийгүй түүний төлөө нэгдэж нийлсэн Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.   

АНУ-ын Сан-франциско хотын их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэсэн мэдээг бид өмнө нь хүлээн аваад байсан билээ. О.Баярцогт дасгалжуулагч “Шавь минь чамайгаа үүрд санан дурсах болно. Ум сайн амгалан болтугай” хэмээн өөрийн Фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. 
Ум сайн амгалан болтугай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн