0 Comments


Баркли Азар-ын талаар: “Баг бүхэлдээ түүнийг шилдэг нь байсан гэдгийг мэддэг гэхдээ одоо тэр өөрийн шинэ сорилтуудтай учирч байгаа, Бид ч мөн өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан улам бүр сайжирч түүний үлдээсэн хоосон орон зайг нөхөх хэрэгтэй. Өнгөрсөн улиралд Эден тоглоогүй байсан ч бид ялалт байгуулсаар л байсан. Бид боломжоо бүрдүүлсээр ирсэн. Бид түүнийг онцгой тоглогч гэдгийг мэднэ, гэхдээ бидний дотор мөн онцгой тоглогчид байгаа. Бидэнд шинэ авяаслаг залуучууд бий Каллум Хадсон-Одой бэртлээс эргэн ирж байгаа мөн Кристиан Пуличичтэй гарын үсэг зурсан. Тэр бол онцгой авъяастай тоглогч”.

“Бидэнд хэцүү байрлалаас боломж үүсгэж чаддаг жигүүрүүд, холоос цохиж чаддаг довтлогчид бий мөн залуу, туршлагатай гээд бид яг одоо гоолоор өлсөж байгаа” гэсэн байна.

Росс Баркли Челси-гээс Реал Мадрид-руу явсан довтлогч Эден Азардын үлдээсэн цоорхойг нөхөж чадна гэж мэдэгдсэн бөгөөд Челси энэ улирлын гүйцэтгэлийн түвшингөө дээшлүүлэх шаардлагатай байгааг ч хүлээн зөвшөөрсөн байна. Азар өнгөрсөн улиралд Челсигийн шилдэг мэргэн бууч, найруулан тоглогч байсан билээ.

Баркли улирлын өмнөх бэлтгэлийг шаргуу хийсэн бөгөөд Рийдинг-ийн эсрэг хийсэн тоглолтонд гайхалтай гоол оруулж, Японд болсон Барселона-гийн эсрэг тоглолтонд гоол оруулж 2:1-ийн ххрьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн