0 Comments

“Цаг нь болсон гэдгээ мэдэрч зодог тайлах шийдвэр гаргахад надад хялбархан байлаа. Би ийм амжилтанд хүрсэндээ өдөр бүр адислагдаж, үнэхээр талархаж явдаг ” гэж тэрээр Soccer AM-д ярьжээ.

“Үүнийг та бүхэнд дуулгахад бага зэрэг сэтгэл хөдөлж байна. Гэхдээ хийх цаг нь болсон гэж би бодож байгаа. Би өөрийн мэдрэмж, зөн совингоороо явсан бөгөөд яг одоо л зогсоохыг хүсч байна. Би одоо 38 настай. Би залуу харагдаж байгаа гэдгээ мэднээ гэхдээ шинэ сорилтуудтай нүүр тулах цаг нь болжээ. Үүнийг дуулгаж байгаадаа би баяртай байна ” хэмээсэн байна.

38 настай Эвра Ницца, Монако, Ман Ютд, Ювентус, Марсель, Вест Хэм болон Францын шигшээ багийн төлөө тоглож байсан бөгөөд түүний 20жилийн хөлбөмбөгийн гайхалтай карьер өндөрлөж байна.

“Би 2013 оноос хойш УЕФА-гийн Б дасгалжуулагчийн лицензийн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Одоо би үүнийг дуусгачихаад УЕФА А-ийн лиценз авахаар бэлтгэж байна. Сэр Алекс Фергюсон хэлэхдээ миний хоёр тоглогч агуу менежер байх болно гэж хэлээд тэр намайг болон Райан Гиггс-ийг нэрлэж байлаа. Энэ бол надад маш том магтаал юм шүү дээ “

“Би хүмүүсийг баярлуулж, инээлгэх дуртай. Гэхдээ би өөрийн ажлаа хийж байхдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Менежер болохоосоо өмнө би маш олон золиос гэргасан энэ бүхний дараа надад амьдралдаа анхаарлаа хандуулж сайхан өнгөрүүлэхэд дахиад нэг жил хэрэгтэй байна. Би энэ ажлыг хийж чадна гэдгээ мэдэж байгаа ” гэсэн байна.

Тэрээр дасгалжуулагчийн тэмдэгээ авахаар бэлтгэж байгаа бөгөөд УЕФА-гийн лиценз авах хүсэлтэй байгаа ч дасгалжуулагчийн ажилд орох хүртэл нэг жилийн хугацаанд ТВ болон брэндийн ажлаа үргэлжлүүлэх ажээ.

Зүүн жигүүрийн хамгаалагч Олд Траффордод найман улирал өнгөрөөж, Премьер лигийн таван цом, Аваргуудын лиг, гурван лигийн цомыг хүртсэн.

Эвра мөн Ювентус клубтэй хамт Serie A-ийн хоёр цом хүртэж Монакотой хамт Францын лигийн цом хүртсэн билээ. Тэрээр 2004-2016 оны хооронд Францын шигшээ багтай 81удаагийн олон улсын тэмцээнд түрүүлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр, Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн