0 Comments

Москва – Оросын Сибирийн өргөн уудам нутгуудаар тогтмол түймэр гардаг байсан боловч энэ жилийн түймэр байгаль орчинд удаан хугацааны хортой нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Түймэр нь олон сая акр газрыг хамарч, бүх хотыг хорт утаагаар дүүргэж байгаа тул Байгаль орчны мэргэжилтнүүд Арктикийн мөсний хайлалтыг хурдасгах аюул гамшиг болж болзошгүйг анхааруулж байна.
Даваа гарагт 7.9 сая акр түймэр гарч, голдуу Якутийн хойд хэсэг, Сибирийн Красноярск, Иркутск зэрэг нутгуудад түймэр гарсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Түймрийн шалтгааныг Фаренгейтийн 86 хэмээс дээш температурт хуурай аадар борооны улмаас үүссэн галыг хүчтэй шуурга дайрсанаас үүдэлтэй хэмээн Оросын Холбооны Улсын ойн аж ахуй агентлаг мэдэгдэв.
Хорт утаа нь жижиг суурин газруудад төдийгүй Баруун Сибирь, Алтайн бүсийн томоохон хотууд, Челябинск, Екатеринбург болон Урал зэрэг хотуудад нөлөөлж, агаарыг ноцтой бохирдуулж байна.
“Утаа аймшигтай байна. Миний хоолойг боогдуулж амьсгалах аргагүй болгож байна” хэмээн Оросын гурав дахь том хот Новосибирскд эмнэлэгт хэвтсэн тэтгэвэрийн хөгшин Раиса Бровкина улсынхаа телевизэд ярьжээ.
Орон нутгийн хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаагаас гадна түймэр дэлхийн дулаарлыг хурдасгаж болзошгүйг анхааруулж байна.
ОХУ-ын түймрийн утаа өнөөдөр мөн манай оронд тэр дундаа улсын нийслэлд мэдрэгдэж эхлээд байгаа билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн