0 Comments

Ювентус клубын довтлогч Криштиану Роналду “Марка Домог” шагнал хүртсэнийхээ дараа “Удахгүй Мадрид руу буцна гэж найдаж байна” хэмээн мэдэгдэв.
Португалийн супер од арав гаруй жилийн турш Реал Мадрид клубт тоглож байсан бөгөөд тэрээр таван алтан бөмбөгний дөрвийг, Аваргуудын лигийн дөрөв, Ла Лигийн хоёр цом, хоёр цомын тэмцээний цомыг хүртэж, 438 тоглолтонд 450 гоол оруулжээ.
Тэрбээр өнгөрсөн зун Бианконеритэй хамт Итали руу шинэ сорилт эрэлхийлж явсан боловч Испанийн нийслэлийг санаж байгаагаа хэлээд Лос Бланкосоос явахдаа их гунигтай байснаа дурссан байна.
“Би Манчестер, Мадрид хоёуланг нь санаж байна. Гэхдээ амьдралын нөхцөл байдлаас болоод би Мадрид хотод олон жил амьдарсан, хүүхдүүд, охин маань энд төрсөн тул Мадридыг илүү их санаж байна.
“Энэ цом миний музейд онцгой газар байрлах болно. Мадрид бол онцгой, би маш их аялдаг. Гэхдээ Мадрид шиг хотууд цөөхөн байдаг. Энэ шагналын ихэнхи хувь нь миний Мадридад хийсэн зүйлстэй хамаатай. Энэ бол намайг хүндэтгэлтэйгээр үдэж өгсөн Испаний цом юм шүү. Үүнийг хийхэд надад тусалсан бүх хүмүүст баярлалаа. Энэ бол миний хувьд бахархууштай хэрэг. Би удахгүй Мадрид руу буцна гэж найдаж байна. “

“Би энэ түвшинд хүрэх тухай хэзээ ч бодож байгаагүй. Мэргэжлийн тоглогч болохыг хүсдэг минь л миний мөрөөдөл байлаа.
“Бүх л цомууд чухал, гэхдээ магадгүй 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийх миний хувьд илүү онцгой. Энэ нь юутай ч харьцуулашгүй сайхан, хэрэв та улс орныхоо төлөө ямар нэгэн зүйлийг хожиж энэ нь бусдаас илүү хэцүү байсан бол. Энэ миний карьер дахь хамгийн чухал зүйл юм.”
“Би энэ жил Аваргуудын лигт Ювентустай түрүүлэх талаар шуудхан хэлчихэж чадахгүй байна. Бид үргэлж хамгийн сайнаараа хичээх болно. Ювентус ялна л гэж найдаж байна. ” хэмээн хэлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн