0 Comments

“Аякс” -ын хагас хамгаалагч Донни ван де Бик Реал Мадрид түүнийг сонирхож байгаа гэдгийг баталж, Пол Погбагийн дараа тэдний хоёр дахь сонголт болж байгаа тухай мэдэгдэхдээ үүнд огтхон ч санаа зовохгүй байгаагаа хэлэв.
22 настай тоглогч өнгөрсөн зун Голландын шигшээ багт болон Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч голлох үүргийг гүйцэтгэж байсан Маттис де Лигт, Фрэнки де Жонг нарын араас “Аякс”-ыг орхих дараагийн тоглогч болж магадгүй байна.
Лос Бланкос-д эргэн ирсэн босс Зинедин Зидан Реал Мадрид-ийг өөрийн арга барилд тулгуурлан босгож байгаа бөгөөд түүнд багаа улам хүчирхэгжүүлэхэд хагас хамгаалагч зайлшгүй шаардлагатай байгаа бололтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн