Заавал аялах ёстой 6 орон

Дэлхийд алдартай аяллын сэтгүүл Conde Nast Traveler-ийн 158 мянга гаруй уншигчийнхаа саналаар тодруулсан “Аялагчдын хамгийн их очихыг хүсдэг 6 орон”-ы жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна. 

6.🇳🇿Австрали 
Дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотоор Австралийн Мельбурн хот шалгарсан нь тохиолдлын хэрэг биш . Мельбурнээс гадна Перт, Сиднэй гээд жуулчдын очих дуртай алдартай хотууд байгааг ч мартаж болохгүй. Кенгуру арал руу аялж, имжтэй уралдаж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд коала баавгай хооллож, зургаа авахуулах боломж, нүсэр том уул толгод, эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн цөл гээд зөвхөн энэ аралд л мэдрэх боломжтой онцгой эко орчин энд бий. 
5.🇬🇷Грек 
Олимпийн өлгий нутаг Грек дэлхийн түүх, соёл иргэншлийн өлгий нутаг гэдэг утгаараа үзэж харах юм дэндүү их. Мянга мянган жилийн түүхтэй сүм, музей, архелеогийн дурсгалт газруудаас эхлээд далайн эрэг, түүний ойролцоох ресторан, дэлгүүрүүд бүхий аялал жуулчлалын салбар нь хямралтай байгаа тус улсын гол найдвар болж хоцроод байна.
4.🇺🇸Америкийн Нэгдсэн Улс
Холливудын кино, тоглодог тоглоом, сонсдог хөгжмөөр дамжуулаад бидний амьдралд хаалга тогшилгүй орж ирэн, дотны нөхөр шиг минь болчихсон америк соёл, америк орчинд үзэх ёстой, мэдрэх ёстой зүйл бишгүй бий. Америк гэдэг зөвхөн эрх чөлөөний хөшөө, бургер бас өндөр өндөр том барилга биш. Хөдөө нутгаар нь аялж, байгалийн сайхантай нь танилцан, жинхэнэ Америкийг мэдрээрэй.
3.🇪🇸Испани
Сэтгэл түгшээм бухын тулаан, сэтгэл догдлуулам эрчтэй бүжиг, сэтгэл ханамгүй амттай хоол. Испани улс бол жинхэнэ амралт, зугаа цэнгэлийн эх орон. Хүмүүс нь хүртэл шөнө унталгүй дуулж найрлах эрчтэй, цоглог бас найрсаг. 4-р сард Испанируу зочлон хоолны фестивал, Эль Классиког үзээрэй.
2.🇫🇷Франц
Дэлхийн хамгийн романтик улсад тавтай морил! Парис хэдий бохир, заваан, бужигнасан их хүнтэй байж болох ч Луврын музейд зочлон агуу урлагийн бүтээлүүдийг нүдээр харах, Эйфелийн цамхаг дээрээс их хотыг тольдох мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Жижиг хотуудаар нь зочлон дэлхийн алдартай тогоочдын гарын хоолыг амтлан, төрөл бүрийн амтат дарс шимэн суух шиг жаргал үгүй гэгддэг.
1.🇮🇹Итали
Паста, Пиццаг бидэнд бэлэглэсэн Итали орон энэ жагсаалтыг тав дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Европын сэргэн мандалт, соёлын түүчээ нь байсан энэ оронд үзэх ёстой сүм, музей, дурсгалт газрууд дэндүү их. Цаг хугацаагаар аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлж чадах том хотуудаас гадна яг л өөр гараг дээр ирчихсэн мэт санагдуулах үзэсгэлэнт байгаль нь энэ улсын чимэг. 

Эх сурвалж: Гэрийн эмч

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн