Б.Болороо:Чиний минь нүдээр хэн ч намайг харж чадахгүй

Амьдралд минь гэрэл гэгээ болж, 5 жилийн хугацаанд маш олон нандин дурсамжуудыг үлдээж, амьдын жаргалыг мэдрүүлж өгсөн чамдаа баярлалаа. Зарим хүний 50 жил амьдрахдаа ч эдэлж, амсаж чадаагүй хайрыг мэдэрсэн би хамгийн азтай эмэгтэй.

Энэ 49 хоногийг чамгүйгээр өнгөрөөхөд надад маш хэцүү байлаа. Цаашид яаж амьдарна гэсэн айдас намайг бүчсэн хэвээр… одоо ч гэсэн итгэж чадахгүй итгэхийг хүсэхгүй, бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй байна. Гэхдээ хайр нь чамдаа амласан ёсоор охиноо юугаар ч дутаахгүй сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлэхийн тулд эрч хүчтэй байх болно.

Чи яагаад намайг хайрлаваа, миний юунд болов оо гэхэд “чи минь байнга л хөгжилтэй хошин зангаар хүнийг инээлгэж явдаг эрч хүчтэй, хэлье гэснээ хэний ч өмнө хэлдэг шулуун зантай, хамгийн гол нь элдэв маяг хөөж нүүрээ буддаггүй болохоор чинь татагдаж дурласан” гэж байсныг чинь бодоод насан туршдаа чиний хайрладаг Болороо тэр л хэвээрээ байна аа гэж амлаж байна.😊😊

Ямар ч хүнд тусалж явдаг, юм болгоныг гэгээнээр хардаг гэнэн цайлган зангаар чинь хорвоо дутна, намайг гэсэн сэтгэл, хайраар чинь би дутна. 😥😥

Буруу зүйл хийж загнуулчихаад жоохоон хүүхэд шиг хошуугаа унжуулаад явдаг, аргадаад өхөөрдөхөөр ичиж инээдэг тэр төрхийг чинь нүдэндээ төсөөлж, сэтгэлдээ нандигнаж амьдаръя даа.

Яагаад заавал чамайг минь охин бид хоёроос аваад явж байгаа юм бэ??? Надаас илүү бурханд тийм их хэрэгтэй байгаа юу???

Чамайгаа үүрд сэтгэлдээ нандигнаж, чамдаа амласан амлалтуудаа, хамтын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж амьдрах болно.

Тэнгэрийн орондоо тайван нойрсдоо хайрт минь.
😥😥😥

One thought on “Б.Болороо:Чиний минь нүдээр хэн ч намайг харж чадахгүй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн