Lion King японы анимейшны хуулбар байжээ

Disney-ийн хамгийн амжилттай анимейшнуудын нэг Lion King-ийг үзээгүй хүн бараг үгүй бизээ. Гэхдээ та Osamu Tezuka-гийн 1965оны бүтээл япон анимейшн Kimba The White Lion киноны бараг л хуулбар нь гэдэгт итгэх үү? Киноны гол дүрийн Simba болон Kimba-гийн хооронд нэг л үсгийн зөрүү байгаагаас гадна бусад дүрүүд ижил мөн киноны хэсгүүд адилхан байгааг Alli Kat хэмээх Youtuber анзаарсан бөгөөд түүний киноны хэсгүүдийг хэрхэн харьцуулсан гэдгийг хамтдаа сонирхцгооё. 

Анх 1950онд Osamu Tezuka нь уг бүтээлээ манга хэлбэрээр цацсан бөгөөд үүнээс 15жилийн дараа буюу 1965онд олон нийтэд анимейшн болгон хүргэжээ. 

Эдгээр зугуудыг та харж байгаа бол олон хэсгүүд бараг л ижилхэн байгааг анзаарсан байх.

Disney компаний зураач Tom Sito хэлэхдээ: “Киног бүтээгчдийн өсвөр үе нь 60аад онд өнгөрсөн бол тэд мэдээж Kimba-г үзсэн байж таарна. Би 60аад онд хүүхэд байсан Kimba-гийн хэсгүүд одоо ч миний дурсамжын хаа нэгтээ оршиж байгаа, би зүгээр л хэн нэгэн санаатайгаар Kimba-г хуулбарлаагүй гэдгийг л хэлэх гэсэн юм.” хэмээсэн байна. 

Lion King-ийн найруулагч Rob Minkoff болон Roger Allers хэлэхдээ: Тэд Kimba хүүхэлдэйг үзээгүй бөгөөд японд цацагдаж байсныг л сонссон хэмээн хэлжээ. Гэхдээ үүнд итгэхэд тун бэрх учир нь Roger Allers 80аад онд японд амьдарч мөн Tezuka-гийн ажилладаг студид ажилладаг байжээ. Энэ нь түүний бүтээлүүдийн талаар хангалттай мэдэж байсан гэдгийн нотолгоо юм. 

Tezuka-гийн дэмжигчид тэднийг өөрсдийгөө хамгаалах оролдлого хийхийн оронд зүгээр л хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн үзэл бодлоо илэрхийлдэг.

Georgetown их сургуулийн хуулийн төвийн профессор Madhavi Sunder: “Lion King бол маш өндөр түвшний хуулбар” хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн