Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Япон улсын иргэн боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Япон улсын иргэн болсоныг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн 6дугаар сард Монгол улсын иргэншилээс татгалзах хүсэлтийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн аваад байсан юм.

Мэргэжлийн карьераа өндөрлүүлсэний дараа өөрийн дэвжээг байгуулж шавь нараа бэлдэхийн тулд Япон улсын иргэн байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлэхийн тулд тэрээр ийм шийдвэрт хүрсэн билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн