Япончуудын дайны үед амьд хүн дээр хийж байсан туршилтууд

Дэлхийн II дайны жилүүдэд зүүн хойт Хятадад хими, бактериологийн зэвсгийн туршилт, үйлдвэрлэл явуулж байсан Японы 731 дүгээр отрядын туршилтуудын талаар өгүүлэх “Үхлийн Конвер” Баримтат киног хүргэж байна. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахаж, гарыг нь усанд норгож хөлдөөсний дараа хугалдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж үздэг байсан байна. Халхын голын байлдаанд ч мөн адил Монгол, Зөвлөлтийн цэргүүдэд өвчин халдааж байсан баримтууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Зүрх судасны өвчтэй болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд үзэхийг хориглоно!!!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн