0 Comments

Магадгүй бүх цаг үеийн хамгийн хорон муу муухай туршилтыг Аушвицын SS-ийн эмч Жозеф Менгеле хийсэн байх. Менгеле Аушвиц-д ирж буй хүүхдүүдийг туршилтандаа хамруулсан бөгөөд энэ нь Арий нарын арьс өнгөний үзлийн тухай түүний онолыг батлана гэж найдаж байв. Энэхүү ажиллагааны явцад олон хүн нас баржээ. Тэрээр мөн амиа алдсан “өвчтөнүүдийнхээ нүдийг цуглуулдаг байсан” гэж АНУ-ын Холокостын дурсгалын музейгээс мэдээллэж байв.

Credit: Forward.com

Нацистууд хоригдлуудыг халдварт өвчнөөр өвчлүүлж, химийн эмчилгээнд туршиж үздэг байсан бөгөөд бусдыг нь агаарын хөлөгт туршилт хийхийн тулд хөлдөх температур, нам даралтын камерт оруулдаг байв. Олон тооны хоригдлуудыг ариутгах туршилтанд хамруулсан. Холокостын музейн цуглуулсан түүхээс үзэхэд нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хүүхдээ хөхүүлэх боломжгүй болгож SS-ийн эмч нар нялх хүүхдийг нь өлсгөлөн хэдэн цаг болохыг ажиглан харжээ. Эцэст нь хүүхдийг удаан хугацаагаар өвтгөхгүйн тулд хор хөнөөлтэй тунгаар морфин тарина.

1945 онд Аушвицийг чөлөөлөх үеэр сувилагч ба хүүхдүүд. (Credit: ТАСС / Getty Images)

Эдгээр харгис хэрцгий туршилтыг хариуцаж байсан зарим эмч нарыг хожим дайны гэмт хэрэгтэн гэж үзсэн боловч Менгеле Өмнөд Америк руу зугтаж амжжээ. Тэрээр 1979 онд Бразилд цус харвалтын улмаас нас барсан байна.

(Credit: Spainsnews.com)

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн