0 Comments

“The voice of mongolia 2020” шоуны сүүлд цацагдсан дугаар үзэгч олон нийтийг талцуулаад байгаа билээ. Энэ шатанд тунаж үлдсэн 8 оролцогчид маань дор бүрнээ гал гарсан үзүүлбэрүүдийг үзүүлж 4 оролцогч дараагийн шатанд шалгарч үлдсэн бөгөөд үүнд teamUka
багт үзэгчдийн саналаар хэдийнээ ард түмний хайртай хүү хэмээгдсэн Э.Дашням маань үлдсэн нь ихээхэн маргаан шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл түүнтэй нэг багт өрсөлдөж хасагдсан мөн л чадварлаг дуу хоолойтой С.Марал-Од охин өөрийн фэйсбүүк хаягтаа Дашнямыг дэмжихийг уриалсан байна:
“Би Дашням ахынхаа тухай бичмээр санагдаад😊
Дашням ах маань өмнө нь хэзээ ч гадаад дуу дуулж байгаагүй энэ шатан дээр анх удаа гадаад дуу бэлдэж дуулсан. Бэлтгэлийн эхний өдөр үгээ хэлж чадахгүй ам нь эвлэж өгөхгүй хэцүүхэн байсан ч гэсэн хоёр өдрийн дотор маш их хичээж үг нэг бүрийг хэлж сурах гэж, дууныхаа мэдрэмжийг ойлгох гэж үнэхээээр чармайгаад маш хурдан сайжирсан! Дуугаа сайхан ч дуулсан! Түүний хичээл зүтгэлийн үр дүнг хараад бахархаж, хүндэлж хайрлаж байна аа!💜😌
Erdenee Dashnyam та чадсан шүү!💜🔥 Дараагийн шатанд нь чадах бүх зүйлээрээ тусалж дэмжинэ ээ!🔥

Харин та нар минь түүнийг хайрлаж дэмжиж ирсэн сэтгэлээрээ үргэлжлүүлэн дэмжсээр байгаарай хэмээн хүсье!🙏🏻🙏🏻
Хүндэт үзэгчид минь хамт байгаарай!🙏🏻🔥

TeamUka #Oneteam УРАГШАА!💪🏻🔥”

Хүчтэй дуу хоолойтой, чадварлаг гэдгээ харуулж чадсан мундаг охин С. Марал-Од-доо цаашдынх нь урлагийн замд өндөр амжилт хүсье!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн